Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

САЙН МЭРГЭЖИЛ СОНГОНО ГЭДЭГ САНААНЫХ УУ

eec.mn2016-02-23

Сайн мэргэжил сонгоно гэдэг санааных уу

Ирээдvйд эзэмших мэргэжлээ сонгоно гэдэг бол хувь заяагаа сонгохтой агаар нэг. Шууд утгаараа чи ирээдvйд хэрхэн амьдрах, амьдралаа авч явах зvг чигээ зєв залуурдах сэлvvрээ сонгоно гэсэн vг юм.
Энэ нь зvгээр нэг хувцас, бараа, таваар, идэж уух хvнсний зvйлээ сонгохоос шал єєр юм. Дээр дурдсанаар хувь тавилангаа сонгож ханилан суух хань ижил, хамтран ажиллах нєхдєє мэргэжлийнхээ онцлогоос шалтгаалан сонгодог нь бодит амьдрал дээр элбэг.

Єдєр тутамд болон амьдралдаа хийж буй олон сонголтын нэг бєгєєд суурь сонголтын бол мэргэжил. Сvvлийн жилvvдэд маш олон мэргэжлvvд гарч ирэхийн хэрээр нєгєє мэргэжлvvд нь vеэ єнгєрєєж халаагаа єгч байна.
Жилд дунджаар 30 гаруй мянган залуус их дээд сургууль, коллежид элсэн орж єєрийн сонирхсон мэргэжлээр суралцаж мэдлэг оюуны далайд ном хаялцан бvтэн 4 жилийг ардаа vдэж сонгосон мэргэжлээрээ ажиллаж эхэлдэг. Vнээс 60% нь л бараг тєгсдєг. Янз бvрийн шалтгаан буюу тєлбєр тєлєєс, жирэмслэлт, гэр бvл нийлэлт, салалт, тархины багтаамж, шалгалт шvvлэг, сурах орчин, дуршил зэргээс vvдэн сургуулиа орхидог.

Тєгссєн оюутнууд бvгд ажилтай болно гэвэл эндvvрэл. Энэ бvхний vндэс нь мэргэжлээ буруу сонгосон гэсэн дvгнэлт гарч байна.  100% биш юм аа гэхэд тодорхой хувь нь шууд vvнээс нєлєєлж байна. Нэгдvгээрт мэргэжил хэтэрхий хахах буюу илvvдэж байна. Vvнээс болж ажлын байр хомсдож. Сонгосон мэргэжлээрээ биш их дэлгvvрт юм уу ямар нэгэн газар дипломтой худалдагч олширч байна. Нэг талаараа буруу ч зvйл биш юм. Гэхдээ анх ямар мэргэжлээр суралцсан тvvнийхээ ид хавыг бусдын адил гаргах хэрэгтэй. Даанч заримд нь хувь тавилан дутна. Гэхдээ тэдний буруу биш юм.

Мэргэжлээ анх сонгохдоо буруу сонгосонтой холбоотой. Ямар ч vндэслэл, тооцоо, vр дvнгvйгээр сонгочихдог. 4 жил багагvй мєнгє зарцуулчихаад ажиллах ч хэцvv байх ч хэцvv. Тэгэхээр сайн мэргэжил сонгоно гэдэг бол санааны зvйл биш юм. Сvvлийн жилvvдэд мэргэжил сонголтын талаар нэлээд яригдаж, судалгаа шинжилгээ явагдаж, Мэргэжлvvдийг хvмvvст таниулж мэдрvvлж, танилцуулж, сурталчилж эхэлсэн нь vр дvнгээ олж эхэлж байгаа. Тэгвэл єєрт тохирох мэргэжлээ сонгодог тест, сонжоо, зєвєлгєє єгч, сургалт хvртэл явагддаг болоод байгаа нь сайшаалтай. Энэ бvхэн одоо удахгvй болох гэж байгаа ирээдvйн улс орны авч явах залуурчингуудад дуулгахад таатай байна.