Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

“ХИЧЭЭНГҮЙ БИЧИГ” -ЭЭР ҮНЭЛЭХ НЬ

eec.mn2015-09-23
Бага боловсролын багш бэлтгэдэг ИДС-д
 “Хичээнгүй бичиг”-ийн хичээлээр оюутныг үнэлэх нь

\МУБИС. БС. МХНУТ-ийн ахлах багш
                                                                            Ц.Наранцэцэг \

     Бага ангийн багшийн онцгой сайн эзэмших чадвар бол хүүхэд цаашид сурч боловсрохын түлхүүр болсон хичээнгүй бичгийг дэг \тиг\-ийн дагуу бичиж сурсан байх явдал юм. Тэгээд ч бага боловсролын багш бэлтгэх сургалт нь хүүхдэд цагаан толгойн авиа үсгийг таниулах, хичээнгүй бичигт сурах, сургах арга зүйн хичээлүүдээрээ бусад мэргэжлийн багш бэлтгэдэг сургуулиудаас ялгарах онцлогтой байдаг.
Хэдийгээр Багшийн сургуульд 2 кредитээр нэг л семестрт “Хичээнгүй бичиг”-ийн хичээл ордог ч агуулгаа нягтруулж, дадлага голлосон хэлбэрээр хичээлээ зохион байгуулдаг. Үүний зэрэгцээ энэхүү хичээлийн орцод оюутны өмнөх чадвар мэдлэг нь харилцан адилгүй, хичээнгүй бичих арга технологийн \дэгийн\ дагуу ухамсартайгаар бичих чадваргүй байдаг тул оюутныг “Биеэр мэдрүүдэх сургалт”-ын аргаар хичээнгүй бичих, бичүүлэх арга зүй, чадварт суралцуулдаг ба цаашид монгол хэл, уран зохиолын дидактикийн хичээлүүдээр дадал болгуулах зорилгоор тасралтгүй үргэлжлүүлэн бичүүлдэг.
Тиймээс хичээнгүй бичгийн хичээлийн өвөрмөц онцлогийг харгалзэн  оюутныг, тухайн улиралд авсан нийт дүнг  дунджилж  дүгнэх нь тохимжгүй юм.  Өөрөөр хэлбэл хичээнгүй бичихэд суралцах үйл явц нь маш нарийн арга технологитой төдийгүй удаан хугацааны, нягт нямбай үйл ажиллагааг хувь оюутнаас шаарддаг.  Тиймээс багшийн зөвлөсний дагуу оюутан өөрийнхөө бичих чадвар, түүний ахицад тухай бүр дүн шинжилгээ хийж ажилладаг төдийгүй оюутан аливаад нухацтай, ул суурьтай, өөрийн үнэлэлт дүгнэлттэй, нөр хичээнгүй, нягт нямбай хандах дадалд суралцахын зэрэгцээ алдаанаасаа суралцах  \”Алдааны шинжилгээ”-ий арга буюу Цумазукияпоны сургалтын арга \  зайлшгүй хэрэгцээг мэдэрдэг.
Ийнхүү бий болсон зайлшгүй хэрэгцээнд нь тулгуурлан оюутныг хэрхэн үнэлэх вэ? гэдгийн хамгийн чухал зүйл бол багш, суралцагчийнхаа хичээнгүй бичих чадварыг нь тухай бүр нарийвчлан үзэж, зөвлөн тусалж, арга технологийг нь зааж өгөх явцад оюутныг үнэлэх олон янзын арга барил аяндаа гарч ирдэг. Эдгээрийн дотроос бага ангийн багш бэлтгэдэг ИДС-д  хичээнгүй бичгийн хичээлээр оюутныг үнэлэхэд, тэдэнд бага ангийн багшид байх эрхэм  чанарыг төлөвшүүлэхэд эерэг нөлөө үзүүлдэг нь нэгэнт батлагдсан дараах 2 аргыг хэрэглээд үзээрэй.  Эдгээр аргаа боловсруулахдаа  олон улсын PDCA \ Plan- Do-Check- Actionзарчим буюу үйл ажиллагааны менежментийг боловсронгуй болгох зарчим, японы “Алдааны шинжилгээ”-ий арга \ суралцагчийн ухамсарт зөв мэтээр \ыгтус тус гол үндэслэлээ болгож авсан болно.

 

  1.   Ахицаар нь үнэлэх арга

 

     Оюутан өөрийн бичих чадвартаа “Алдааны шинжилгээ” хийж, багштайгаа хамтран даван туулах арга технологоо \тактикаа\ боловсруулан, тодорхой үе шаттайгаар үр дүнд хүрэх арга юм. Өөрөөр хэлбэл дараах 4 үйл ажиллагаа ороомог \цикл\ маягаар, давталттайгаар тасралтгүй үргэлжилнэ гэсэн үг. Энэ аргыг оюутны хичээнгүй бичих чадварыг нь дээшүүлэх үйл ажиллагааны явцад боловсруулсан бөгөөд  өгөөж, үр дүнгээ сайн өгсөн арга юм.

Дээрх үйл ажиллагааг хичээнгүй бичгийн хичээлээр хэрхэн явуулах дарааллыг дараах онцлогтойгоор ойлгож болно .

  1.  Оюутны, дэвтэрт болон самбарт хичээнгүй бичих чадвар орцод ямар байгааг тодорхойлно. \ Үүний тулд нэг эхийг ЕБС-д олж авсан чадвараараа дээд зэргээр хичээж бичих даалгавар өгнө.\

 

  1. Багшийн зөвлөсний дагуу бичих чадвартаа дүн шинжилгээ хийнэ. Ялангуяа “Алдааны шинжилгээ”-г маш сайн хийх, өөрөөр хэлбэл өөрт зөв мэт тогтсон ойлголтоо шинжлэх ухааны үндэстэйгээр ухамсарлан  ойлгож авна.

 

  1. Хийсэн дүгнэлтдээ үндэслэн үсэг бүтээх зурлага, үсэг, үе, үг, өгүүлбэр, эхийг хэрхэн зөв бичих арга технологоо хичээнгүй бичүүлж сургах аргүүдаа \шугамын, төрөлжүүлэн бүлэглэх, тооллын, баримжааллын, тодруулан бичих арга\  ашиглан боловсруулна.

 

  1. Оюутан өөрийнхөө хичээнгүй бичих чадварыг хэрхэн ахиж байгаа болоод яг ямар үсэг, зурлаган дээр алдав, түүнийг зөв бичих арга технологид хэрхэн суралцах вэ? гэдэг шийдлээ тодорхойлж тухай бүр нь амжилтаа ахиулах төлөвлөлт хийнэ.

 

  1. Үсэг бүтээх зурлага, үсэг бичихдээ үсэг бүтээх зурлагын нийлц дэх холболтыг, үе үг бичихдээ үсэг зурлага хоорондын нийлц дэх холболт,зайг, өгүүлбэр бичихдээ өгүүлбэр дэх үг хоорондын зай, цэг, таслалыг, эх бичихдээ догол мөр, өгүүлбэр дэх үг хоорондын зай, цэг, таслалыг дэгийн дагуу бичнэ.

 

  1. Багш, оюутны бичсэн бичвэрүүдэд үнэлгээ өгч, оюутан бүрт бичих чадвараа хэрхэн ахиулах талаар тодорхой зөвлөнө.

Файлыг бүрэн эхээр нь татаж үзэх ЭНД ДАРНА УУ!