Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСЭГЧДИЙН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ

eec.mn2014-07-01

Их, дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт дуусч шалгуулагчдын дүн оноог  Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байрлуулсан.

Ерөнхий боловсролын сургуулийг 2013-2014 оны хичээлийн жилд төгсөж, их, дээд сургуулийн элслэлтийн ерөнхий шалгалтад оролцсон шалгуулагчдын ерөнхий шалгалт өгсөн хичээлийн дүн оноог батламжилсан “Батламж хуудас”-ыг 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн төгссөн сургуулиар нь дамжуулж олгоно.

Бусад шалгуулагчдын ерөнхий шалгалт өгсөн хичээлийн дүн оноог батламжилсан “Батламж хуудас”-ыг Боловсролын үнэлгээний төвийн байранд 2014 оны 07 дугаар сарын 02-05 ны өдрүүдэд ажлын цагаар олгоно.  Эдгээр шалгуулагчид батламж хуудсаа иргэний үнэмлэхтэйгээ ирж  авна.

Их, дээд сургуульд суралцах мэргэжлийн хуваарь сонголтыг Монголын Их дээд сургуулийн консерциум /МИДСК/  дараахь байдлаар зохион байгуулна.  Үүнд:

            Хөдөө орон нутагт :

Элсэгчид МИДСК-ийн  www.ees.edu.mn вэб хуудас руу орж мэргэжлийн хөтөлбөрийн 27 бүлгээр хуваарь сонголтоо он-лайнаар хийнэ. Тухайн орон нутагт ажиллаж буй  МИДСК-ын элсэлтийн комисс онооны дарааллаар элсэгчдийг биечлэн бүртгэж,  хуваарь сонголтыг баталгаажуулна. Хөдөө орон нутагт бүртгэл хийх, хуваарь сонголтыг баталгаажуулах ажил 2014 оы 7 дугаар сарын 01-08-ны өдрүүдэд явагдана. Бүртгэх газар, ажиллах цагийн хуваарийг орон нутгийн мэдээллийн хэрэгслээр зарлана.

            Нийслэл хотод:

Дараахь их дээд сургуулиуд элсэлтийн бүртгэлээ 2014 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн он-лайнаар хийнэ.

  1. МУИС – www.burtgel.num.edu.mn
  2. АШУҮИС- www.burtgel.mnums.edu.mn
  3. ШУТИС- www.elselt.edu.mn
  4. МУБИС- www.burtgel.surgalt.mn
  5. ХААИС- http://www.msua.edu.mn
  6. СУИС- www.suis.edu.mn/elselt/
  7. БХИС – www.elselt.dum.gov.mn
  8. ХСИС – www.cd.gov.mn
  9. Тээврийн дээд сургууль – www.elselt.insttrans.mn
  10. Монгол-Германы технологийн их сургууль- www.gmit.mn
  11. Хүмүүнлэгийн ухаааны их сургууль – www.elselt-his.mn
  12. Сан дээд сургууль-  www.san.edu.mn
  13. Мандах Бүртгэл дээд сургууль – www.mandakhburtgel.edu.mn

Элсэлтийн бүртгэл, хуваарь сонголтоо он-лайнаар хийх эдгээр их, дээд сургуулиудад хэрхэн бүртгүүлж, хуваарь сонгох тухай дэлгэрэнгүй мэдээлэл тухайн сургуулийн дээрх вэб хуудсанд байрласан болно.

Бусад хувийн их, дээд сургуульд элсэгчид ерөнхий шалгалтын батламж хуудсаа гардаж авсны дараа  тухайн сургууль дээрээ биеэр очиж бүртгүүлнэ.

Боловсрол, шинжлэх ухааны яамны хэвлэлийн алба