Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

eec.mn2013-02-07

ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, СУРГАЛТ СУДАЛГААНЫ

ХЭЛТСИЙН  ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Нэг. Нийтлэг зүйл

1.Төрийн албаны тухай хуулийн 17.5 дугаар зүйлийг үндэслэн Боловсролын үнэлгээний төвөөс Чанарын хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалт судалгааны хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 

2. Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 5.1.3-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараахь шаардлагыг хангасан байна:

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролын магистраас доошгүй  зэрэгтэй байх

Мэргэжил

  Багш, судлаач

Мэргэшил

Боловсрол судлал, төр, нийгмийн удирдлагаар мэргэшсэн

Туршлага

Боловсрол, шинжлэх ухааны салбарт 5-аас доошгүй жил, үүнээс 3-аас доошгүй жилд нь удирдах албан тушаалд ажилласан

 

Боловсролын чиглэлээр судалгааны ажил, бүтээл туурвисан байх

Менежмент, эрх зүйн зохих мэдлэг, туршлагатай

 

Ур чадвар

 Байгууллагын хамт олон, сургалт, судалгааны ажлыг удирдан зохион байгуулах чадвартай

Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй

 

Хамт олноо манлайлах, харилцааны өндөр соёлтой байх

Гадаад дотоодын төсөл, хөтөлбөрүүд дээр ажиллаж байсан.

Баримт бичиг боловсруулах чадвартай

1.2.Тусгай шаардлага:

  • Хууль дээдлэх, ёс зүйн дүрмийг чанд сахих
  • Хариуцлага хүлээх чадвартай, нарийн төвөгтэй асуудлыг шуурхай, оновчтой зөв шийдвэрлэх чадвартай байх

3.Сонгон шалгаруулалтыг 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр явуулна.

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх  

4. Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт бичгийг Засгийн газрын III дугаар байрны 109 тоот өрөөнд 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авч бүртгэнэ.

5. Сонгон шалгаруулалтанд  бүртгүүлэхдээ дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн, битүүмжилж өөрийн биеэр авч ирнэ:

1) Боловсролын чанарын үнэлгээг хөгжүүлэх  хөтөлбөр /5 хуудсанд багтааж бичнэ/;

2) Сонгон шалгаруулалтад оролцох талаарх хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл;

3) Төрийн албан хаагчийн анкет (маягт №1);

4) Боловсролын  дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

5)  Монгол улсын иргэний /цахим/  үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн  хуулбар;
6) Ажил байдлын тодорхойлолт;
7) Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
8) 4х6-ийн хэмжээтэй 2 хувь зураг.

Сонгон шалгаруулалтыг эрх бүхий байгууллагаас гаргасан журам, аргачлалын дагуу явуулна.

ХАРИЛЦАХ ХАЯГ: ЗАСГИЙН ГАЗРЫН III ДУГААР БАЙР,

                                              БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

                                  Утас:  70118486

2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр