Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

Түүхэн замнал

БСШУЯ-ны сайдын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 392 дугаар тушаалаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдон боловсролын чанарт үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх үүрэгтэй хоёр хүний орон тоотой байгуулагдаж байсан бол өнөөдөр 4 хэлтэс, 38 албан хаагчтай мэргэжлийн байгууллага болон өргөжин тэлж, үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.

Боловсролын чанарын үнэлгээний системийг хөгжүүлэхийн тулд үндэсний хэмжээнд дараах ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Үүнд:

2003-2006 онд

Улсын шалгалтыг үндэсний хэмжээнд бүрэн хөндлөнгийн үнэлгээ байдлаар зохион байгуулж эхэлсэн.

2003-2004 онд

”Математик, англи хэлний сурлагын амжилт тогтоох судалгаа”-г зохион байгуулсан.

2004-2005 онд

БСШУЯ-ны захиалга, МБХАН /Монголын боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг/-ийн санхүүжилтээр “Сурлагын амжилтыг үнэлэх үндэсний судалгаа”-г зохион байгуулсан.

2006 оноос эхлэн

БСШУ-ны сайдын 422 дугаар тушаалаар их, дээд сургуульд элсэгчдээс авах ЭЕШ /Элсэлтийн ерөнхий шалгалт/-ыг үндэсний хэмжээнд зохион байгуулж эхэлсэн.

2006-2007 онд

Олон улсын боловсролын үнэлгээний байгууллагаас дэлхийн 60 гаруй оронд зохион байгууллагддаг TIMMS судалгааг зохион байгуулахад оролцсон.

2007-2008 онд

БСШУЯ-ны захиалга, Дэлхийн банкны санхүүжилтээр “Бага боловсролын математик, унших чадварын үндэсний үнэлгээ” судалгааг хийсэн.

2010-2011 онд

МУИС, МУБИС-ын багш нар, болон ЕБС-ийн багш нарын бүрэлдэхүүнтэй даалгаврын сан үүсгэхээр эхлүүлж байсан даалгаврын сан үүсгэх, ашиглах төсөл өнөөдөр бүрэн биелэлээ олж нээлттэй даалгаврын сан болон өргөжиж, ЭЕШ, Чанарын үнэлгээний судалгаа, улсын шалгалтын даалгаврын цахим технологид суурилсан “Нээлттэй даалгаврын сан”-тай болсон.

2014 оноос

БСШУ-ны сайдын А/309 дугаар тушаалын дагуу БЧҮС /Боловсролын чанарын үнэлгээний судалгаа/-г түүврийн аргаар зохион байгуулж эхэлсэн.

2014 оноос

Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 2 дугаар сарын 02-ний өдрийн 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэлбичгийн шалгалтыг зохион байгуулж эхэлсэн.

2014 оноос

СӨБ-ын түвшинд “Хүүхдийн хөгжлийн судалгаа”-г зохион байгуулж эхэлсэн.

2014 оноос

“Дээд боловсролын элсэлт, төгсөлтийн чанарын судалгаа”-г зохион байгуулж эхэлсэн.

2016 оноос

Швейцарын хөгжлийн агентлагаас санхүүжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийг хамтран хэрэгжүүлсэн.

2017 оноос

Элсэлтийн ерөнхий шалгалтын тайлангийн систем /www.stat.eec.mn/-ийг бий болгож, хэрэглээнд нэвтрүүллээ.

2017 оноос

Чанарын Үнэлгээний судалгааны тайланг цахим хэлбэрээр ашиглаж эхэлсэн.

2019 оноос

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр элсэлтийн ерөнхий шалгалтад шууд засалтын шилэн технологийг нэвтрүүлсэн.