БҮТ Лого
Background

2026 оны өвлийн Монгол хэл бичгийн болон Элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ.

БҮТ · Тоогоор

БОЛОВСРОЛЫН ИРЭЭДҮЙГ ЦОГЦЛООНО.

Бид боловсролын чанарыг үнэлэх, суралцагч бүрийн гэрэлт ирээдүйг баталгаажуулах үнэлгээний арга хэрэгслээр хангадаг.

Бүртгүүлэх
Суралцагчид
150K+
Шалгалтууд
200+
Сургуулиуд
800+
Жил
30+

Бэлтгэл · Даалгаврын сан

Шалгалтад бэлтгэх даалгаврууд.

Хичээлээ сонгоод, шалгалтын жишиг даалгавраар мэдлэгээ шалгаарай.

Бүх даалгавар

Энэ хичээлд одоогоор даалгавар байхгүй байна.

БҮТ · Материалын сан

Шалгалтын материалууд

Шалгалтын материал, даалгавар болон холбоотой файлуудыг он, хичээл, түвшнээр нь шүүн үзээрэй.

Бүх материалыг үзэх

БҮТ · Видео сан

Видео зөвлөмж

Арга хэмжээний ангилал, хичээлтэй холбоотой видео зөвлөмжүүд.

Бүх видеог үзэх
Мэдээ мэдээлэл

2026-10-13 · Ерөнхий4

Баян-Өлгий аймагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна

Боловсролын сайдын 2026 оны А/356 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 16-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймагт ажиллана. Энэхүү ажлын хэсэг нь аймгийн боловсролын газар, хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль, Насан туршийн суралцахуйн төвийн үйл ажиллагаа, боловсролын үйлчилгээний чанар хүртээмж, өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зөвлөн тусалж, тулгамдаж буй асуудлын шийдлийг хамтран хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулна. Хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилт, бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хос хэлний боловсрол, сургалтын талаар баримтлах чиглэл, сурах бичиг хэрэглэгдэхүүний хүртээмж, ашиглалт, багшийн хүртээмж, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, удирдах ажилтны чадамж, хүний нөөцийн төлөвлөлт, хэрэгжилт, боловсролын үйлчилгээ, тэгш хамран сургалт, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмж, төсвийн санхүүжилт, түүний гүйцэтгэл, зарцуулалтын талаар сум, байгууллага тус бүр дээр очиж танилцан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Зөвлөн туслах ажлын хүрээнд: 1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, багш нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх үйлчилгээ; 2. Дээд боловсролын дипломын бүртгэл, баталгаажуулалт, зөвлөгөө өгөх үйлчилгээ ; 3. Элсэлтийн шалгалтад хэрхэн амжилттай бэлтгэх талаар зөвлөгөө өгч байна. Дээрх чиглэлээр зөвлөгөө авахыг хүссэн иргэд 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 16-ны өдөр хүртэл Төрийн үйлчилгээний байрны 4 дүгээр давхарт байрлах Боловсролын газар дээр 9.00-17.00 цаг хүртэл ажиллаж байна. Энэ удаагийн зөвлөн туслах ажлын бүрэлдэхүүнд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв зэрэг байгууллагуудын хэлтсийн дарга, мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан, арга зүйч, хяналтын байцаагч, аудиторын төлөөлөл тус тус ажиллаж байна.

Дэлгэрэнгүй
01/ 41
Бүх мэдээ

БҮТ · 2026

Арга хэмжээ

Үйл ажиллагааны чиглэлээр тухайн жилийн арга хэмжээ, мэдээллийг үзэх боломжтой.

Бүх арга хэмжээ
Боловсролын чанарын үнэлгээ
Сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ
Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ
Элсэлтийн шалгалтҮзэх Монгол хэл, бичгийн шалгалтҮзэх
Олон улсын үнэлгээ
Холбоо барих

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ.

Та өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо ирүүлснээр бид үйлчилгээний чанарыг сайжруулахад туслах болно.

Шуурхай утас
110 (Авлигатай тэмцэх газар)
И-мэйл хаяг