Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд Өвөрхангай аймагт 2018 оны 01 дугаар сарын 16-наас 01 дүгээр сарын 20-ний өдрүүдэд “Хөтөлбөрт суурилсан даалгавар боловсруулах арга зүй” сургалтыг зохион байгууллаа. Сургалтад тус аймгийн ЕБС-ийн нийт 70 гаруй багш, сургалтын менежерүүд оролцлоо. Сургалт нь лекц болон дадлага ажлыг хослуулсан холимог хэлбэрээр явагдсан бөгөөд үр дүнд суурилсан үнэлгээний талаар болон эцсийн үнэлгээний даалгавар, үнэлгээний шалгуур хэрхэн боловсруулах, суралцагчдын гүйцэтгэлд тулгуурлан даалгаварт шинжилгээ хийх арга, аргачлалын талаар сургалтыг амжилттай зохион байгууллаа.