УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар Боловсролын үнэлгээний төвөөс “Дарханы Ирээдүйн Эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадыг 2018 оны 11-р сарын 18-нд Дархан-Уул аймагт амжилттай зохион байгууллаа. Олимпиадад оролцсон суралцагчдыг материалыг БҮТ-ийн шууд засалтын шилэн технологийг ашиглан ил тод засаж, дүн оноог гаргалаа.
“Дарханы Ирээдүйн Эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадад Дархан-Уул аймагт үйл ажиллагаагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 15 сургуулийн нийт 86 суралцагч оролцсоноос “Дархан Энпанти” сургуулийн сурагч Н.Номин 61 оноогоор 1-р байр, “Оюуны Ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч Ц.Эмүжин 59 оноогоор 2-р байр, 4-р ахлах сургуулийн сурагч Э.Дашням 58 оноогоор 3-р байр тус тус эзэлсэн юм. Харин шилдэг заах аргын нэгдлээр “Оюуны Ирээдүй” цогцолбор сургуулийн ЗАН 1-р байр, “Од” цогцолбор сургуулийн ЗАН 2-р байр, “Монгол Оюу” ахлах сургуулийн ЗАН 3-р байрт шалгарав.