Боловсролын зээлийн сангаас зохион байгуулсан “Цусаа бэлэглэе” өдөрлөгт Боловсролын үнэлгээний төвийн хамт олон оролцож цусаа бэлэглэлээ.
Цусны төвд Улаанбаатар хотын 17 000 иргэн, улсын хэмжээнд 20 000-22 000 иргэн цусаа хандивладаг байна. Уг байгууллага өдөрт 120 хүнээс цус авч байж нөөцөө бүрдүүлдэг. Иймд таны бэлэглэсэн цус олон хүний амь насыг аварч амьдрал бэлэглэдэг ажээ. Цусаа хандивлаж танихгүй ч гэлээ хэн нэгэн хүнд аз жаргал бэлэглэсэн та бүхэнд баярлалаа. Таны бэлэглэсэн цус гурван хүний амийг аврах тул та тогтмол цусаа хандивлаж амьдрал бэлэглээрэй.