2024 оны Монгол хэл бичгийн дахин шалгалт 08 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт эхэлж, 11:40 цагт дуусна. Шалгуулагчид өөрийн суудлын хуваарийн дагуу шалгалтын байранд дээр заасан цагаас нэг цагийн өмнө очсон байх, анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хоцорсон шалгуулагчийг шалгалтад оролцуулахгүй.
Шалгуулагчид та бүхэн суудлын хуваариа eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан” -аар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч “Бүртгэлийн хуудас”, “Суудлын хуваарь”-аа хэвлэж авна уу.
Шалгалтад ирэхдээ дараах баримт, бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:
– Бүртгэлийн хуудас
– Суудлын хуваарь
– Иргэний үнэмлэх түүнтэй дүйцэхүйц баримт, бичиг
– Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
– Шалгалтын материалтай ажиллах үзгэн болон тосон бал