Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын
“Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуульд
суралцах хүсэлтэй сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна.
“Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуульд
суралцах хүсэлтэй сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна.
Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “ Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуульд суралцах хүсэл сонирхолтой дараах шаардлагыг хангасан сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:
- 2014-2015 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль /Кембрижийн (CIE) болон Олон улсын бакалавриатын (IB) хөтөлбөрөөр хичээллэж буй сургууль хамаарахгүй/-ийн V, VIII ангийг төгсөж, 2015-2016 оны хичээлийн жилд VI, IX ангид суралцах сурагч байх;
- VI ангийн сонгон шалгаруулалтанд оролцох сурагчдын ерөнхий боловсролын сургуулийн V ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 90 буюу түүнээс дээш байх;
- IX ангийн сонгон шалгаруулалтад оролцох сурагчдын ерөнхий боловсролын сургуулийн VIII ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 80 буюу түүнээс дээш байх;
Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ дор дурьдсан материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Суралцахыг дэмжсэн эцэг, эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт
- Төрсний гэрчилгээний хуулбар /Бүртгүүлэхдээ эх хувийг авч ирнэ./
- Сурагчийн хувийн хэрэг /Жилийн эцсийн хичээлүүдийн дүн тавигдсан байна/
- Сурлагын дүн, үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн захирлын/сургалтын менежерийн/ тодорхойлолт
- Бүртгэлийн хураамж 25,000 төгрөг байна. /Төрийн сан, Боловсролын үнэлгээний төвийн 900015083 тоот дансанд тушааж баримтыг авчрах бөгөөд гүйлгээний утга дээр сурагчийн овог нэрийг бичнэ/
- Бүртгүүлэхдээ сурагч өөрийн биеэр ирнэ.
Бүртгэлийг 2015 оны 6 дугаар сарын 6-11 ныг дуустал 9.00-18.00 цагт Боловсролын үнэлгээний төвийн байранд зохион байгуулна./Энхтайваны өргөн чөлөө, Баянзүрх дүүрэг, Оюуны Ундраа группын байр, 204 тоот/
VI ангийн сонгон шалгаруулалтад математикийн, IX ангийн сонгон шалгаруулалтад математик, англи хэлний шалгалтийг тестээр тус тус авна.
Шалгалтыг 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 11.00 цагаас зохион байгуулна. Шалгалт өгөх газрыг бүртгэлийн үед зарлана. Сонгон шалгаруулах шалгалт зохион байгуулах удирдамжыг Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудаснаас үзнэ үү.
Шалгалтын дүнг 2015 оны 6 дугаар сарын 14-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудсаар мэдээлнэ.
Жич: Бүрдүүлэх материал дутуу, сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагын аль нэгийг хангаагүй сурагч сонгон шалгаруулалтад хамрагдах боломжгүйг анхаарна уу. Тодруулгыг Боловсролын үнэлгээний төвийн 70119498, 70118486 дугаарын утсаар лавлана уу.
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ