ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
БНСУ-ын Инчёон хотноо Дэлхийн боловсролын чуулга /WEF/ уулзалт 2015 оны 5 сарын 19-өөс 5 сарын 24 өдрүүдэд зохион байгуулагдсан ба уг арга хэмжээний үеэр БСШУЯамны дэргэдэх Боловсролын Үнэлгээний Төв /БҮТ/, Солонгосын Хөтөлбөр, Үнэлгээний Институт /KICE/ хооронд хамтран ажиллах санамж бичигт 2015 оны 5 сарын 21нд Сөүл хотноо гарын үсэг зурлаа. Санамж бичигт манай талаас БҮТ-ийн захирал Г.Аззаяа, Солонгосын талаас KICE-ийн ерөнхийлөгч доктор Ён Со Ким нар гарын үсэг зурсан бөгөөд тус 2 байгууллагын албаны хүмүүс байлцсан байна.
Санамж бичгийг ийнхүү үзэглэснээр 2 орны боловсролын чанарын үнэлгээний туршлага солилцох, Солонгосын талд боловсролын үнэлгээний чиглэлээр мэргэжилтэн сургах, дадлагажуулах, Ази, Номхон Далайн бүсийн боловсролын чанарын үнэлгээний сургалт, семинар, интеграцид идэвхтэй хамрагдах зэрэг нөхцлүүд бүрдэж байгаа юм. KICE нь Ази, Номхон далайн бүсдээ боловсролын хөтөлбөр болон үнэлгээний чиглэлээр мэргэшсэн, бүс нутгийн боловсролын хамтын ажиллагааны /NEQMAP Network on Education Quality Monitoring in the Asia-Pacific/ сүлжээнд лидер гишүүн, оролцогч нь болж явдаг арвин туршлагатай байгууллага юм.