2024 оны 07 сарын 04-07-ны өдрүүдэд “Элсэлтийн шалгалт”-ыг зохион байгуулна. Шалгалтад ирэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Иргэний үнэмлэх түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
- Бүртгэлийн хуудас
- Суудлын хуваарь
Шалгуулагч та 2024 оны 06 сарын 10-ны өдрөөс хойш www.eec.mn цахим хаягны “Шалгуулагчийн булан” хэсгээр өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч шалгалтын “Суудлын хуваарь”-аа хэвлэж аваарай.