БҮТ-өөс “Багшийн өөрийн үнэлгээний цахим систем”-ийг хөгжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулав.
Сургалтад БСҮХ, Их, дээд сургууль болон ЕБС-ийн төлөөллөөс бүрдсэн 50 гаруй хүн оролцож багшийн өөрийн үнэлгээний арга хэрэгслийг боловсруулах талаар мэдээлэл солилцож хамтран ажиллахаар боллоо.
Энэхүү “Багшийн өөрийн үнэлгээний цахим систем”-ийг нэвтрүүлснээр:
Багш мэргэжлийн мэдлэг, чадвараа асуулга болон сорил даалгавраар үнэлж, өөрийн үнэлгээ хийх, үнэлгээний үр дүнд үндэслэн хөгжлийн чиглэлээ тодорхойлох
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих тогтолцоо бүрдэх
Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх, давтан бэлтгэх, сургалтын агуулгыг тодорхойлох суурь өгөгдлийн баазтай болох нөхцөл бүрдэх юм.