Австралийн Боловсролын Судалгааны Зөвлөлтэй (ACER) хамтран зохион байгуулж буй үнэлгээний цахим сургалтад Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд хамрагдаж байна. Сургалт 2023.02.27-2023.06.30-ны хугацаанд үргэлжлэх ба 1-7 курсээс бүрдэнэ. (1-4 анхан шат, 5-7 ахисан түвшин)
Сургалтын агуулга нь Даалгаврын хариултын онол, ConQuest программаар даалгаврын анализ, психометрик анализ хийх, өргөн хэмжээний (large-scale) үнэлгээний анализийг хувьсагчтай хийх зэрэг дадлага ажлын хүрээнд байна.
Сургалтад хамрагдаж буй мэргэжилтнүүддээ амжилт хүсье!