Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭЕШ-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг нотариатаар баталгаажуулан тухайн жилийн ЭЕШ эхлэхээс хамгийн багадаа 14 хоногийн өмнө https://eyesh.eec.mn/ хаягаар ирүүлнэ.
Хүсэлт ирүүлэхэд суралцагчийн бүрдүүлэх материал. Үүнд:
Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт /цахим/
Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат, дүнгийн хуудасны хуулбар /2020 оны 6 дугаар сараас хойш үнэлэгдсэн ОУ-ын шалгалтын дүн, оноо байна/
Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/
Суралцаж буй тухай сургуулийн тодорхойлолт /12 дугаар ангийн суралцагчийн хувьд/
Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
Боловсролын Үнэлгээний төв нь хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэж, хариуг цахимаар мэдэгдэнэ.