Шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Улсын их хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан 2021 оны 08 сарын 12-ны өдөр Боловсролын үнэлгээний төв дээр ажиллаж “Элсэлтийн ерөнхий шалгалт”, “Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлэх судалгаа”, “Оношлох үнэлгээ”, “ЕБС-ийн хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг түгээн дэлгэрүүлэх” сургалтын үйл явц, бэлтгэл ажилтай танилцлаа.