2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтыг 08 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулна. Шалгуулагчид өөрийн суудлын хуваарьт заасан шалгалтын байранд очиж шалгалт өгнө.
Шалгуулагчид шалгалтад дараах бичиг баримттай ирнэ. Үүнд:
Бүртгэлийн хуудас / https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна. Энэ оны төгсөгчид сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгч болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул гарын үсэг, тамга даруулах шаардлагагүй /
Суудлын хуваарь / https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч суудлын хуваарь хэсгээс хэвлэж авна уу/