БНПУ-д суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа 2021-06-15 /Нийтлэсэнeec.mn / 70 БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСАД БАКАЛАВР, МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2021-2022/ Нэг. Тавигдах шаардлага Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2020-2021 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 80+); Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй); Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны); Өмнө нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх; Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/69048 холбоосоор авна уу. Share Post ЭЕШ-ын батламж хуудас 2,5 жил ... Өөрийгөө таних алхмууд