Шалгуулагч та хичээл сонголтоо хийсний дараа төлбөр төлөх гэсэн алхам руу шилжин сонголтыг хийнэ. Үүнд:
- Qpay-р төлөх
- Картаар төлбөр төлөх
Та картаар төлбөр төлөх хэсгийг сонгосон бол дараах алхмуудыг дарааллын дагуу хийж гүйцэтгээрэй. Үүнд:
- Карт эзэмшигчийн нэр /товгор үсэгтэй нэрийг зөв шивж оруулах/
- Картын дугаар /16 оронтой тоог шивж оруулах/
- CVV код /картын ард талд байрлах 3 оронтой тоо/
- Картын хүчинтэй хугацаа
- Е-ПИН код /Гүйлгээ хийх 4 оронтой интернет кодоо оруулна. Кодыг тухайн банкны АТМ буюу бэлэн мөнгөний машинаас эсвэл салбарын теллерээс авсан байх шаардлагатай/
- Гүйлгээ хийх товчийг дарах /Гүйлгээ хийх Е-ПИН кодоо оруулснаар төлбөр төлөгдөнө/
САНАМЖ: Та картын мэдээлэл болон E-PIN код оруулсан бол “БҮРТГЭЛИЙН ХУУДАС” гарч иртэл ямар нэг үйлдэл хийхгүйгээр түр хүлээнэ үү. Гүйлгээ хийх товчлуур дарсны дараа Монгол банкны систем нь боловсруулалт хийж дунджаар 10-15 секунд болох тул хуудсыг ачаалуулах эсвэл дахин гүйлгээ хийхийг оролдохгүй байхыг анхаарна уу. Гүйлгээ хийгдэж дуусахаас өмнө ямар нэг үйлдэл хийснээр гүйлгээ хийгдсэн ч хичээл сонгогдохгүй байх магадлалтай. Энэ тохиолдолд та “ДАНСНЫ ҮЛДЭГДЭЛ”-ээ шалгаарай. Гүйлгээ хийх интернет эрхгүй эсвэл таны дансны үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд төлбөр төлөлт амжилтгүй болохыг анхаараарай.
Qpay үйлчилгээг ашиглан төлбөр төлөх бол Аппликейшн дээрх Qpay цонхыг нээн QR кодыг уншуулж төлбөрөө төлж болно.
Төлбөр төлөгдснөөр таны бүртгэл баталгаажих болно. “БҮРТГЭЛИЙН ХУУДАС” нь таны гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн товчтой хамт гарч ирнэ.