Боловсролын үнэлгээний төвийн Үнэлгээ хөгжүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батсүх байгууллагын албан хаагчдад “Жендэрийн тэгш байдлын тухай ойлголт” сэдвийн хүрээнд “Боловсрол дахь жендэрийн асуудлуудыг тодорхойлох нь” агуулгаар үндсэн мэдээлэл олгох сургалтыг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цахимаар амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар дараах мэдээллийг олголоо. Үүнд:
- “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт жендэрийн талаар баримтлах бодлого, 2017-2024” бодлогын зорилт, үйл ажиллагааны чиглэл
- жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчин, удирдлага зохион байгуулалт
- эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, нийгмийн хүлээлт
- боловсрол дахь хүний эрх, хүний эрхийг хамгаалах