Боловсролын үнэлгээний төвөөс “Хөтөлбөрт суурилсан даалгавар боловсруулах арга зүй” сэдэвт сургалтыг 2018 оны 11-р сарын 29-нөөс 2018 оны 12-р сарын 01-нийг хүртэл Дорнод аймагт зохион байгуулна. Сургалтад тус аймгийн БСУГ-ын мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сургалтын менежерүүд оролцоно.
Сургалт Дорнод аймгийн Үндэсний лаборатори Хан-Уул цогцолбор сургуульд болно.