“Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих” жилийн хүрээнд Нийслэлийн хөдөлмөрийн газар, дүүргийн ЗДТГ-тай хамтран төрийн өмчийн нийт 13 сургуулийн 11 дүгээр ангийн 1600 сурагчдад ажил мэргэжлээ хэрхэн яаж, зөв сонгох, хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, эрэлттэй байгаа ажлын байрны талаарх мэдээллийг ганцаарчилсан болон бүлгээр зөвлөгөө өгөх зорилгоор “АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ЗӨВЛӨГӨӨ” аяныг 02 сарын 21-ний өдрөөс 03 сарын 04 өдөр хүртэл 14 хоногийн хугацаатай зохион байгуулж байна. Аяны үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн 3, 16 дугаар сургуулийн 189 сурагчдад зөвлөгөө өгч сургалтын үйл ажиллагааг эхлүүлэв.