Оношлох үнэлгээний 5, 9, 12 ангийн монгол хэл, математикийн хичээлийн үр дүнг танилцуулах, хоцрогдолтой агуулгыг сайжруулах, арга зүйн шинэ санаа боловсруулах, ЭЕШ-ын хичээлийн үр дүнд шинжилгээ хийх зорилго бүхий “Суурь судалгааны үр дүнд суралцагчийн сурлагын амжилтыг дэмжих сургалт”-ыг Дархан-Уул аймагт 2022 оны 02-р сарын 24,25-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад Дархан-Уул аймгийн боловсролын газрын мэргэжилтнүүд, ерөнхий боловсролын сургууль тус бүрээс бага ангийн багш, математик, монгол хэл, нийгэм судлал, англи хэл, хими, биологи, физикийн мэргэжлийн багш нарын төлөөлөл бүхий нийт 200 гаруй багш, мэргэжилтнүүд оролцож байна.
Түүнчлэн боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд ЭЕШ-ын 10 хичээлийн жишиг даалгавраар “Таблет”-д суурилсан турших шалгалтыг Дархан-Уул аймагт амжилттай зохион байгууллаа. Шалгалтад тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн 480 сурагчид хамрагдлаа.