ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭГ МОНГОЛ УЛСЫН ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮЙЦҮҮЛЭХ ЦАХИМ ХҮСЭЛТ АВЧ ЭХЭЛЛЭЭ

ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭГ МОНГОЛ УЛСЫН ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮЙЦҮҮЛЭХ ЦАХИМ ХҮСЭЛТ АВЧ ЭХЭЛЛЭЭ
Үүнд:

Кембрижийн IGCSE, O, AS, A,

IB- International Baccalaureate

AP- Advanced Placement

TOEFL

IELTS

SAT
Хүсэлт ирүүлэхэд суралцагчийн бүрдүүлэх материал. Үүнд:

Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт /цахим/

Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар

Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат, дүнгийн хуудсын хуулбар /2020 оны 6 дугаар сараас хойш үнэлэгдсэн ОУ-ын шалгалтын дүн, оноо байна/

Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/

Суралцаж буй тухай сургуулийн тодорхойлолт /12 дугаар ангийн суралцагчийн хувьд/

Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/