Боловсролын үнэлгээний төв нь ЕБС-ийн болон их, дээд сургуулийн багш нарыг аливаа шалгалт судалгааны ажилд оролцуулахын тулд үүрэг зориулалтаас хамааран төрөл бүрийн сургалт зохион байгуулж, хүний нөөцөө бэлддэг билээ.
Боловсролын үнэлгээний төвөөс хэрэгжүүлсэн олон улсын болон дотоодын сурлагын амжилт, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг илрүүлэх судалгааны арга зүй, даалгавар боловсруулах арга зүйн сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг.
СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөр дэх хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээний суурь ойлголт, үнэлгээний арга зүй, багш ажиглах чадвараа сайжруулах, хүүхэд бүрийг оношлох, хүүхдийн үнэлгээний локал программыг ашиглах, үнэлгээ болон улсын дундаж тогтооход анхаарах зүйлс болон хүүхдийн үнэлгээний мэдээллийг бүлэг тус бүрээр болон цэцэрлэгийн хэмжээнд нэгтгэн дүгнэх чиглэлээр мөн 2016 оноос багшийн ажлыг хөнгөвчлөх, багшийг чадваржуулах зорилгоор хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх зорилготой SUB2015 программыг хэрхэн ашиглах сургалтыг зохион байгуулдаг. Програмыг багш компьютерт хэрхэн суулгах, яаж ашиглах зааврын талаарх мэдээлэл хүргэхийн тулд Боловсролын үнэлгээний төвөөс http://sub.eec.mn/ сайтыг ажиллуулж байгаа билээ.
Бүх аймаг сумдын ЕБС-ийн багш нар, сургалтын менежер мөн элсэлтийн ерөнхий шалгалт, боловсролын чанарын үнэлгээний судалгаа, улсын шалгалт, сургуулийн өмнөх боловсролын судалгааны сэдэв даалгавар боловсруулагч багш нарт судалгаа хэрхэн зохион байгуулах, асуулга боловсруулах, даалгаварт тавигдах шаардлага, хэрхэн чанартай даалгавар боловсруулах, үр дүнд шинжилгээ хийх, шинжилгээ хийхийн ач холбогдол зэрэг сэдвээр сургалтуудыг тогтмол зохион байгуулсаар байна.