Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

Захирлын мэндчилгээ

Rectangle 14.1
Боловсролын үнэлгээний Төвийн захирал

Ж.ГАН-ЭРДЭНЭ

    Боловсролын үнэлгээний төв нь 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны улсын хяналтын албаны харьяалал, бүтцэд өөрчлөлт орсонтой холбоотойгоор боловсролын чанарт үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх үүрэгтэй байгуулагдсан байна. Боловсролын үнэлгээний төвийн хөгжлийн түүхийг бүтээлцсэн үе үеийн удирдлага, ажилтан, албан хаагч, мэргэжилтнүүдийн маань бүтээлч санаачлага, нөр их хөдөлмөрийн үр дүнд жил жилийн онцлогт нийцүүлэн боловсролын чанарын үнэлгээний системийг хөгжүүлэхийн төлөө дэвшүүлсэн зорилго, зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байна.

  Өнгөрсөн хугацаанд төрөөс баримтлах бодлого болон БШУЯ-ны зорилтыг биелүүлж, олон улсад амжилттай хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, мэдээллийн технологийн хөгжлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн олон нийтэд шуурхай, нээлттэй, ил тод байх зарчимд тулгуурлан дэлхийн жишигт нийцсэн чанартай боловсролын тогтолцоог бий болгохын тулд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа бөгөөд Та бүхэнтэй хамтран ажиллахад хэзээд бэлэн байх болно.

   Та бүхэн манай цахим хуудсаар зочилсноор чанарын үнэлгээний судалгааны даалгаврын санд байршиж буй ерөнхий боловсролын сургуулийн улсын шалгалт,  монгол хэлбичгийн шалгалт болон их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтын жишиг даалгавруудтай танилцах, ашиглах, сурлагын амжилтын чанарын түвшинг хэмжих, шалгалт, судалгаатай холбоотой статистик мэдээ, тайлан, элсэлтийн ерөнхий шалгалтын болон улсын шалгалтын журам, мэргэжил, хичээл сонголттой холбоотой цаг үеийн мэдээллийг тухай бүрд нь авах төдийгүй Боловсролын үнэлгээний төвийн үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтээ ирүүлэх боломжтой юм.

   Дэлхийн жишигт нийцсэн чанартай боловсролын төлөө саруул ухаан, хүсэл тэмүүллээр хамтран ажилладаг, туслан дэмждэг хамт олон, эрдэмтэн багш нар, оюутан суралцагчид, судлаач шүүмжлэгч Та бүхэнд талархал илэрхийлэхийн сацуу цаашдын ажил хөдөлмөрт тань өндөр амжилтыг хүсэн ерөөе.