Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

Захиалгат шалгалт

• Засгийн газрын захиалгат шалгалт
• Олон улсын хөтөлбөртэй сургуулийн элсэлтийн шалгалт
• Хөндлөнгийн үнэлгээ
• Олимпиад, уралдаан

Засгийн газрын захиалгат шалгалт

Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу зарим улс орны их, дээд сургуульд суралцах оюутныг сонгон шалгаруулах шалгалтыг 2011 оноос хойш амжилттай зохион байгуулж байна. Үүнд:

Улс Шалгалт өгсөн хичээл Сонгон шалгаруулалтын тоо
1 Украйн Математик, Англи хэл 20 бакалавр, 5 докторант
2 Вьетнам Математик, Англи хэл, Хими 13 бакалавр,  2 магистр
3 Лаос Математик, Англи хэл, Хими 8 бакалавр
4 Куба Математик, Англи хэл, Хими 1 бакалавр
5 Польш Математик, Англи хэл, Хими 20 бакалавр, магистр
6 ОХУ Математик, Нийгмийн тухай мэдлэг, Хими 150 орчим бакалавр, магистр
7 Энэтхэг 40 орчим оюутан
8 БНХАУ Нэгдсэн тест: Математик-30%, Англи хэл-30%, Хятад хэл-40% 123 оюутан

Олон улсын хөтөлбөртэй сургуулийн элсэлтийн шалгалт

2011-2016 онуудад олон улсын хөтөлбөртэй “Шинэ эрин, Шинэ эхлэл, Монгол тэмүүлэл сургуулиудын элсэлтийн шалгалтыг зохион байгуулсан байна. Энэхүү шалгалтад нийт 4954 сурагч хамрагдсан байдаг. Шалгалтад хамрагдсан сурагчдын тоог он тус бүрээр харуулбал:

Хөндлөнгийн үнэлгээ 

Манай байгууллага нь БШУЯ, аймаг нийслэлийн захиргаа, аймгийн боловсрол соёл урлагийн газар, нийслэлийн боловсролын газар, сургуулийн захиалгаар хөндлөнгийн үнэлгээний шалгалтыг зохион байгуулж байна.

Олимпиад, уралдаан 

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх XII ангийн суралцагчдын цаашид суралцах хүсэл сонирхолыг идэвхжүүлэх, байгалийн ухааны хичээлийн нэгдмэл агуулгын хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадварыг сорих, боловсролын үнэлгээнд шинэ технологи нэвтрүүлэн амжилттай нутагшуулах зорилгоор дараах аймгуудад “Ирээдүйн эзэд” олимпиадыг зохион байгуулсан.Үүнд:
• “Дарханы ирээдүйн эзэд-2018“ олимпиад
• “Гэрэлтэй Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд “Эрдэнэтийн ирээдүйн эзэд-2” олимпиад
• Өмнөговь аймгийн “Эрдмийн гэгээ” сургуулийн нэрэмжит
“Ирээдүйн эзэд” олимпиад
• “Төрөлх Алтай” ТББ-ийн нэрэмжит
“Говь-Алтайн ирээдүйн эзэд” олимпиад
Мөн Улаанбаатар хотын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдын дунд “Ирээдүйн эзэд-2018” Байгалийн ухааны нэгдмэл агуулгын олимпиадыг амжилттай зохион байгуулаад байна.