Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

Бүтэц зохион байгуулалт

last

Хэлтсүүдийн чиг үүрэг:

  • Боловсролын үнэлгээний төвийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах удирдлагын болон хүний нөөцийн, санхүүгийн бүхий л үйл ажиллагааг нэгтгэн зангидаж, үйл ажиллагааны үр дүнг тайлагнах үндсэн чиг үүрэгтэй.

    1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын боловсролын хөгжлийн хөтөлбөрийн үндсэн чиглэл тус төвийн үйл ажиллагааны хүрээнд хамрах арга хэмжээнүүдийн хэрэгжилтэд хяналт тавин үр дүнг гаргуулан БҮТ-ийн удирдлагад танилцуулах, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
    2. БҮТ-ийн дотоод үйл ажиллагаанд мөрдүүлэх дүрэм, журам, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, бусад шийдвэрийг боловсруулж, батлуулан биелэлтэд хяналт тавих, байгууллагын эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалах.
    3. Иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, харьяалах хэлтэс, алба, мэргэжилтэнд хүргүүлж шийдвэрлүүлэн, хариу өгөх, хууль эрх зүйн зөвөлгөө өгөх.
    4. БҮТ-ийг хүний нөөцийн удирдлагаар хангах, ажилтнуудыг сургах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудлыг зохион байгуулах. Хэлтсүүдийн болон албан хаагчдын ажлын үр дүнг үнэлж дүгнэх, урамшуулах, хариуцлага тооцох.
    5. Байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийг хөгжүүлэх.
    6. БҮТ-ийн санхүүгийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах, санхүүгийн тайлан балансыг гаргаж, холбогдох газарт хүргүүлэх, эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг хангаж ажиллах.
    7. БҮТ-ийн бичиг хэрэг, архивыг эрхлэн хөтлөх, боловсронгуй болгох, хадгалалтыг ханган ажиллах.
    8. Гүйцэтгэж буй үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэл хүргэх.

  • Шалгалт судалгаа хариуцсан хэлтэс нь байгууллагын үндсэн чиг үүрэг болох Монгол улсад бүх шатны боловсролын сурлагын амжилт, сургалтын чанарт хяналт-шинжилгээ, үнэлгээ-судалгааг хийж боловсролын үнэлгээг бодитой тогтоож, сурлагын амжилтыг ахиулах аргазүй, аргачлалыг боловсруулах үйл ажиллагаанд дараах чиглэлээр дэмжин оролцдог. Үүнд:

    1. Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулах
    2. ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх боловсролын чанарын үнэлгээний судалгааг үндэсний хэмжээнд зохион байгуулах
    3. Хөндлөнгийн болон явцын шалгалт, сурлагын амжилтын шалгалт судалгааг ЕБС, их, дээд сургуулийн хэмжээнд зохион байгуулах
    4. Захиалгат шалгалтуудыг зохион байгуулах
    5. Элсэлтийн болон улсын шалгалт, чанарын үнэлгээний судалгааны агуулга, зорилгод нийцсэн шинжлэх ухааны үндэслэлтэй, хөтөлбөрийн агуулгад нийцсэн хичээл бүрийн даалгаварыг боловсруулах, үндэсний хэмжээний даалгаврын санг бий болгох, баяжуулах
    6. Их, дээд сургуульд элсэн суралцаж буй 1-р дамжааны оюутнуудаас батлах шалгалтыг шатлалтайгаар авч үр дүнг сурлагын амжилттай холбож шинжилгээ хийх
    7. Олон улсын болон дотоодын сурлагын амжилтыг үнэлэх судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
    8. Даалгавар боловсруулах аргачлал, аргазүй болон үнэлгээний програм хангамж /SPSS, Testan, ConQuest, IRT г.м/-уудыг ашиглан үр дүнг боловсруулах чиглэлээр сургалт зохион байгуулах
    9. Боловсролын үнэлгээний мэргэшсэн эрдэмтэн багш, судлаачид болон гадаадын хамтын ажиллагаат байгууллагын дэмжлэг оролцоотойгоор бий болгох үндэсний үнэлгээний шинэчилсэн аргазүй, аргачлалыг сургалт семинараар дамжуулан нийтийн хүртээл болгох

  • Бүх шатны боловсролын чанарт хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, статистик мэдээлэл боловсруулах, тайлагнах, санал, дүгнэлт гаргах, боловсролын мэргэжлийн байгууллага, судлаач багш нар, иргэд олон нийтийг мэдээллээр ханган ажилладаг.

  • Байгууллагын дүрэм, стратеги зорилтуудын хүрээнд улсын хэмжээнд Боловсролын үнэлгээний төвийн үйл ажиллагааг зохион байгуулахад зориулан мэдээллийн сангийн програм хангамжийн програмчлал, мэдээллийн сангийн бүтэц зохион байгуулалт, техник технологийн асуудлыг хариуцах, баталгаажуулах, үр дүнг олон нийтэд мэдээллэхэд зориулсан програм хангамжийг хөгжүүлэх, байгууллагын мэдээллийн дотоод болон гадаад аюулгүй байдлыг хангах, тоног төхөөрөмжийн болон мэдээллийн сангийн удирдлага зохион байгуулалтыг хангахад чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг үндсэн чиг үүргийн дагуу ажилладаг.