Нээлттэй

дэлгэрэнгүй

Хүртээмжтэй

дэлгэрэнгүй

Мэргэшсэн

дэлгэрэнгүй
News Image

БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ СУДАЛГААНЫ ҮР ДҮНД ТУЛГУУРЛАН ЗӨВЛӨМЖ БОЛОВСРУУЛЛАА.

Боловсролын үнэлгээний төв 2019 оны 3-р сард өмчийн бүх хэлбэрийн  ерөнхий боловсролын сургуулиудын 3, 9, 10 дугаар ангийн суралцагчдыг хамруулсан Чанарын үнэлгээний судалгааг зохион байгуулсан бөгөөд судалгааны үр дүнд үндэслэн 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг бүрт сургалтын чанар, сурлагын амжилтыг ахиулах чиглэлээр бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэхэд суурь мэдээлэл болохуйц зөвлөмж боловсруулах ажлыг БСШУСЯ-ны ЕББГазар, НҮБ-ийн Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр 2019 оны 11 дүгээр сарын 18-20-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Энэхүү зөвлөмж боловсруулах ажилд Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон Их, дээд сургууль, ЕБС-ийн багш нарын төлөөлөл оролцож боловсролын түвшин, судлагдахуун тус бүрээр зөвлөмж боловсруулан цаашид орон нутгийн онцлог болон сургалтын чанарын одоогийн нөхцөл байдалд тулгуурлан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлсийг тусгасан зөвлөмжийг боловсруулж дуусгаад байна.

Найзууддаа түгээж LIKE, SHARE хийгээрэй. Танд баярлалаа.