Нээлттэй

дэлгэрэнгүй

Хүртээмжтэй

дэлгэрэнгүй

Мэргэшсэн

дэлгэрэнгүй
News Image

2018 оны жилийн эцсийн ажлын тайлангаа танилцууллаа

Боловсролын үнэлгээний төвийн албан хаагчид 2018 оны жилийн эцсийн ажлын тайлангаа танилцуулж, 2019 оны төлөвлөгөөгөө хэлэлцлээ.

Энэ онд БҮТ нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд ЭЕШУШБЧҮС, захиалгат шалгалт зэрэг шалгалт судалгааг амжилттай зохион байгууллаа. Түүнчлэн мэдээлэл технологи, програм хангамж, тоног төхөөрөмжийн шийдэлд тулгуурлан дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: 

  • Шууд засалтын "Шилэн технологи"-ийг Орхон, Ховд аймагт амжилттай нэвтрүүлсэн
  • Нээлттэй даалгаврын сангийн програмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн
  • Статистик тайлангийн системийг сайжруулж, 2018 оны ЭЕШ-ын статистик тайланг системд оруулсан /stat.eec.mn, он, оноор/
  • СӨБ-ийн судалгааны түүврийн програмыг нэвтрүүлсэн зэрэг мэдээлэл технологийн ажлуудыг хийсэн

Мөн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, БНСУ-ын Gannam их сургууль, АНУ-н Брүүкингс институт, Ази-Номхон далайн бүс нутгийн боловсролын чанарыг хянах байгууллага /NEQMAP/ зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран дараах төсөл хөтөлбөр, сургалт семинарыг зохион байгууллаа. Үүнд: 

  • БНСУ-ын Gannam их сургуультай хамтын ажиллагаа эхлүүлсэн
  • АНУ-н Брүүкингс институттэй хамтран 21-р зууны чадварыг хөгжүүлэх “ Бүх нийтийн үнэлгээг оновчтой болгох нь” төсөл хэрэгжиж эхэлсэн
  • Дэлхийн банкны “ Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд Бага боловсролын чанарын үнэлгээг сайжруулах төсөл эхэлсэн
  • Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Дээд боловсролын шинэчлэл “ төслийн хүрээнд Дээд боловсролын чанарын үнэлгээ төсөл эхэлсэн 
  • Ази-Номхон далайн бүс нутгийн боловсролын чанарыг хянах байгууллага /NEQMAP/ дээр зохион байгуулагдсан “Үндэсний хэмжээний шалгалтуудын өгөдлийн чанар, үр дүнгийн нарийвчлал” сэдэвт сургалтад хамрагдсан. 

Найзууддаа түгээж LIKE, SHARE хийгээрэй. Танд баярлалаа.