Нээлттэй

дэлгэрэнгүй

Хүртээмжтэй

дэлгэрэнгүй

Мэргэшсэн

дэлгэрэнгүй
News Image

МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

2015 оны 5 дугаар сар 6 өдөр www.mnb.mn сайтад “Дунд сургуулиудын шинэчилсэн чансаа”  нэртэй  мэдээлэл  нийтлэгдсэн  байна.  Уг  мэдээллийн  үндсэн  агуулга  нь  улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-иудийн төгсөгчдийн ЭЕШ-д үзүүлсэн дүн оноо, амжилтыг сүүлийн гурван жилээр нэгтгэн үзүүлж шилдэг 20 сургуулийг нэрлэсэн бөгөөд мөн ерөнхий шалгалтын  10 хичээл тус бүрээр 3 жилийн дундаж гүйцэтгэлийг зарласан байна. Уг мэдээлэл нь БҮТ-өөс жил бүр гаргадаг ЭЕШ-ын тайланг гол сурвалжаа болгож ашигласан  байгаа  боловч  мэдээ  баримтуудад  алдаатай  боловсруулалт  хийсэн,  тоо баримтуудыг сайтар нягтлаагүй, шалгалтад хамрагдсан сургуулиудын шалгуулагчийн тоон харьцуулалтыг  судлаж  үзээгүй  зэрэг  ноцтой  алдаатай  боловсруулсан  байгаа  юм.
Тухайлбал 1-р байр эзэлж буй Сант сургуулийн хувьд 2014 онд гэхэд Орос хэл, Газарзүйн хичээлээр тус бүр 1, Монгол улсын түүх хичээлээр 2 хүүхэд шалгалтад хамрагдсан байна.
     ЭЕШ-ын  зорилго  нь  их,  дээд  сургууль,  коллежид  элсэн  суралцагчдаас  цаашидсурах ерөнхий чиг хандлагыг тодорхолойх зорилготой шалгуулагчдыг эрэмбэлэн жагсаах уралдаант  нормд тулгуурласан шалгалтын хэлбэр юм. БҮТ-ийн хувьд ЭЕШ-ийн үр дүнгээр сургуулиудыг  эрэмблэн  жагсааж  нийтэд  зарладаггүй   юм.  Учир  нь  энгийн  сургалттай сургуулийг гүнзгийрүүлсэн сургалттай сургуультай,  олон хүүхэдтэй,  анги дүүргэлт ихтэй сургуулийн  амжилтыг  цөөн  хүүхэдтэй  хувийн  сургуультай  жишиж  харьцуулах  нь  учир дутагдалтай бөгөөд зөвхөн ЭЕШ-ын дүнгээр тухайн сургуулийн чансааг тодорхойлох нь учир  дутагдалтай  юм.  Нөгөө  талаар  уг  мэдээллийг  бэлтгэн  олны  хүртээл  болгохдоо “шинэчилсэн  чансаа”  хэмээн  нэрлэж  БҮТ-ийн  тайлан  шинжилгээг  ашиглаж  байгаа  нь зохисгүй  үйлдэл  болсныг  дурдах  хэрэгтэй.  Түүнчлэн  жиших,  харьцуулах  тодорхой шалгуургүйгээр  жагсаалтад хамрагдаагүй  сургуулиудын нэр  зааж  сурлагын  чанар  сайн биш байгаа тухай  мэдээллээ бэлтгэсэн нь дурдагдаж буй сургуулиудын нийгмийн нэр хүндэд сөрөг, харин “топ” хэмээн нэрлэгдэн буй сургуулиудын хувьд сурталчилгаа, давууталыг үүсгэж байгаа нь харагдаж байна. Иймд уг  мэдээлэл нь үнэн бодитой биш бөгөөд Боловсролын үнэлгээний төв угмэдээллийг гаргахад хамтарч ажиллаагүй болохыг мэдэгдэж байна.

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

Найзууддаа түгээж LIKE, SHARE хийгээрэй. Танд баярлалаа.