Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

“ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ – 2019” ЭХЭЛЛЭЭ

eec.mn2019-06-17

Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” 2019 оны 06-р сарын 17-ны өдөр орон даяар Улаанбаатар хотын цагаар 09:00 цагт Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлж байна. Энэ жил ЭЕШ-д нийт 18130 шалгуулагч бүртгүүлсэн ба нийт шалгуулагчдын 80,2 хувь нь энэ оны төгсөгч, 19,8 хувь нь өмнөх оны төгсөгч байна.

 

2019 оны ЭЕШ-ыг орон нутагт 21, нийслэлд 11 нийт 32 шалгалтын төвд технологийн дэвшлийг ашиглан “Шууд засалт” – ыг зохион байгуулан ажиллаж байна. Шалгалтын хугацаа дуусмагц тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлнэ. Шалгуулагчид өөрийн анхны оноогоо мэдсэнээс хойш 24 цагийн дараа www.eec.mnцахим хаягаар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч хэмжээст оноогоо мэдэх боломжтойЭЕШ-ын хичээл тус бүрийн дүн, оноо, жагсаалтыг 2019 оны 06-р сарын 21-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хаягны “шалгуулагчийн булан” хэсэгт байршуулна. 

Шалгуулагчдын ЭЕШ-ын батламж хуудсыг 2019 оны 06-р сарын 24-ны өдрөөс тараана. ЭЕШ болон МХБШ-ын батламж хуудас нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй. 

• Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас батламж хуудсаа авна 
• Орон нутгийн шалгуулагчид батламж хуудсаа аймгийн Боловсрол, соёл, урлагийн газын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс авна 
• Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх оны шалгуулагчид БҮТ-өөс батламж хуудсаа авна