Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ 10 ЖИЛИЙН ЦИКЛТЭЙ БОЛГОНО

eec.mn2018-10-19

Японы Засгийн газрын ЖАЙКА Олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлсэн “Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх PROCESS” төсөл сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах үе шат бүхий хоорондоо уялдаа холбоотой үйл ажиллагааг үндэсний түвшинд 10 жилээр төлөвлөх аргачлалыг бэлэн болгож өнөөдөр буюу 2018 оны 10-р сарын 19-ны өдөр  БСШУСЯ-нд гардуулан өглөө.

Уг төслийн зөвлөх, зохицуулагчаар төслийн мэргэжилтэн Фүкүо Томохиро ажилласан байна. Тэрээр “ Манай төслийн гол үйл ажиллагаа бол ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргыг боловсруулсан. Энэхүү аргачлал 10 жилд 1 удаа хөтөлбөр шинэчлэлт хийдэг байх тогтолцоо юм. Өмнө нь хөтөлбөрийг бүрэн дүүрэн шинэчлэх үндэслэлийг гаргаагүй байж шууд шинэчлэх шийдвэрийг гаргаж байсан учраас ойр ойрхон буюу 4 жилд 1 удаа хөтөлбөр өөрчлөгддөг байсан. Тэгэхээр бидний зүгээс хөтөлбөрийг шинэчлэхдээ үзэл баримтлал, үндэслэл гэдэг зүйлийг маш оновчтой гаргаж ирэх ёстой үүн дээр 2 жил зарцуулаад цаашид хөтөлбөрийн шинэчлэлийн дамжих ёстой үе шатуудыг заавал тодохой хугацаанд нь дамжиж, шаардагдах хугацааг бүгдийг нь оруулж 10 жилийн циклтэй болно” гэлээ.

“ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлал”-ыг Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, багш бэлтгэдэг их дээд сургуулийн төлөөлөл бүхий эрдэмтэн судлаачид БСШУСЯ, Жайка олон улсын байгууллагын хамтран хэрэгжүүлсэн “Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх“(PROCESS) төслийн хүрээнд боловсруулсан юм. Тус аргачлалыг БСШУС-ын сайдын тушаалаар батлуулан, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх юм.