Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnENG
Утас

Утас

7011 9498
ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7577 9498
И-мэйл

И-мэйл

info@eec.mn

“Чатбокс сэтгэл зүйн зөвлөгөө” үйлчилгээг амжилттай хэрэгжүүллээ

eec.mn2021-06-25

БШУЯ-ны санаачилгаар БОАЖЯ, ШХА-ын хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслөөс дэмжин санхүүжүүлж “Ковид-19” халдварт цар тахлын үед ЕБС-ийн 12-р анги төгсөгчдөд шалгалтын өмнөх стресс менежмент, сэтгэл зүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжлийн сэтгэл зүйчид Боловсролын үнэлгээний төвийн чатботоор 2021 оны 05-р сарын 24-нөөс 06-р сарын 24-ны хооронд өдөр бүр 10:00 – 22:00 цаг хүртэл зөвлөгөө өгч ажиллаа. Энэ хугацаанд манай чатбокс сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээнд хандан зөвлөгөө авсан шалгуулагчдадаа баярлалаа. Мөн энэхүү төслийг хамтран зохион байгуулсан байгууллагууддаа талархал илэрхийлье.