Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnENG
Утас

Утас

7011 9498
ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7577 9498
И-мэйл

И-мэйл

info@eec.mn

ОХУ-ын “РОСНЕФТЬ” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлгээр суралцуулна

eec.mn2021-05-24
ОХУ-ын “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 10 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна.
Шалгалтыг 2021 оны 6 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулна. Шалгалтыг ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР зохион байгуулна.
Шалгалтад оролцох иргэд 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн /Баасан гараг/ 09.00 цагаас 6 дугаар сарын 04-ний өдрийн /Баасан гараг/ 12.00 цаг хүртэл Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамны https://scholarship.esis.edu.mn цахим хуудаст хандан шинээр эрх нээн бүртгүүлнэ.
Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул аль болох эртхэн бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд 14.00-17.00 цагт 7577-8080 дугаар утасаар холбогдож авах боломжтой.
Тэтгэлгийн хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/67823 үзнэ үү.
Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамны +51 260726, Гадаад харилцааны яамны +51 262715, +51 262184 утсаар /ажлын цагаар/ авч болно.