Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnENG
Утас

Утас

7011 9498
ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7577 9498
И-мэйл

И-мэйл

info@eec.mn

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ДҮН, ОНООГ ШУУД МЭДЭЭЛЛЭЭ

eec.mn2019-06-17

Боловсролын үнэлгээний төв нь ЭЕШ-ыг ил тод, шударга, шуурхай зохион байгуулах ажлын хүрээндмэдээллийн технологийн дэвшлийг ашиглан “Шууд засалтын шилэн технологи” – ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Уг технологийг нэвтрүүлснээр орон даяар зохион байгуулагдаж буй ЭЕШ-ын дүнг нэг цагийн дотор шалгуулагчдын нүдэн дээр түргэн шуурхай, шууд мэдээлэлж шалгуулагчид өөрийн авсан дүн, оноогоо шалгалт өгсөн даруйдаа мэдэх боломжтойгоороо онцлог юм. Энэхүү технологийн дэвшлийг ашигласнаар дараах асуудлуудыг шийдвэрлэж байна.

Асуудал

• Шалгалтын дүн, оноо 14 хоногийн дараа гардаг 
• Шалгалтын материалын засалтын үйл ажиллагаа тодорхойгүй байдаг нь олон нийтэд дүн, оноонд өөрчлөлт ордог гэх хардлага төрдөг
• Шалгалтын зохион байгуулалтад ажиллаж байгаа багш нар ачаалалтай ажиллаж, оройтож тардаг 
• Орон нутгийн шалгуулагчид шалгуулагчдын зардал өндөр байдаг 
• Шалгуулагчид дүн, оноогоо мэдэхгүйн улмаас их, дээд сургууль, мэргэжил сонголт хийхэд хүндрэлтэй байдаг 

Шийдэл

• Шалгалтын дүн, оноо шалгалт өгснөөс хойш 1 цагийн дотор гарна 
• Дүн, оноог олон нийтэд нээлттэй, шударга, шуурхай мэдээлнэ 
• Шалгалтын зохион байгуулалтад ажиллаж байгаа багш нарын ачаалал бодитоор буурна. 
• Орон нутгийн шалгуулагчдын зардал буурна 
• Шалгуулагчид дүн оноогоо шууд мэдсэнээр их, дээд сургууль, мэргэжил сонголт хийхэд хүлээлт үүсэхгүй