Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

СӨНХ-ИЙН ХӨГЖЛИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА БОЛНО

eec.mn2018-10-30

Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн түүвэр судалгаа 2018 оны 12-р сарын 03-наас 2019 оны 01-р сарын 18-ныг дуустал улсын хэмжээнд явагдана.

Боловсролын үнэлгээний төв 2016 онд анх удаа Монголын СӨНХ-ийн хөгжлийн үзүүлэлтийг нас тус бүрээр тогтоосон нь сургуулийн өмнөх боловсролын салбарт урьд өмнө хийгдэж байгаагүй шинэлэг, томоохон ажил болсон юм. Сургуулийн өмнөх нас тус бүрээр хүүхдийн хөгжлийн улсын хэмжээний үзүүлэлт гарснаар багшид хүүхэд бүрийн хөгжлийг улсын дундажтай харьцуулах боломж бүрдсэн юм. Ийнхүү цэцэрлэгийн багш нар хүүхэд бүрийг аль чадамжаараа давуу байгаа, аль чадамжид нь анхаарч ажиллахыг оношлох хэрэгсэлтэй болсон. Судалгаанд аймаг, нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн нийт цэцэрлэг хамрагддаг.

Өмнөх жилүүдэд багш бүр ангийнхаа 10 хүүхэд тутмаас нэг хүүхдийг сонгож судалгаанд хамруулдаг байсан бол энэ жил Боловсролын үнэлгээний төвөөс судалгаанд хамрагдах хүүхдийг сонгоно.