Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

“ХӨТӨЛБӨРТ СУУРИЛСАН ДААЛГАВАР БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ” СУРГАЛТ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ БОЛЛОО

eec.mn2017-11-01

Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд Говь-Алтай аймагт 2017 оны 10 дугаар сарын 23-ноос 26-ний өдрүүдэд ажиллаа. Энэ хугацаанд СӨБ-ын багш, арга зүйч, эрхлэгч, ЕБС-ийн математик, байгалийн ухааны багш, сургалтын менежерүүд болон 12 дугаар ангид суралцаж буй суралцагчдыг хамруулсан хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгууллаа. Үүнд:

*      “Хөтөлбөрт суурилсан даалгавар боловсруулах арга зүй”

*      Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь

*      ЭЕШ-ын бүтэц, зохион байгуулалт, мэргэжил сонголт

*      ЭЕШ-ын урьдчилсан сорилго зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулсан.

 

1)    “Хөтөлбөрт суурилсан даалгавар боловсруулах арга зүй” сэдэвт сургалтад аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-ийн нийт 90 математик, байгалийн ухааны багш, сургалтын менежерүүдийг хамруулан зохион байгууллаа. Сургалт нь лекц болон дадлага ажлыг хослуулсан холимог хэлбэрээр явагдсан бөгөөд үр дүнд суурилсан үнэлгээний талаар болон эцсийн үнэлгээний даалгавар, үнэлгээний шалгуур хэрхэн боловсруулах, суралцагчдын гүйцэтгэлд тулгуурлан даалгаварт шинжилгээ хийх арга, аргачлалын талаар сургалтыг зохион байгуулсан.

2)    Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн сургалтад нийт 62 багш, арга зүйч, эрхлэгч нар хамрагдсан ба сургалтын гол агуулга нь орон нутгийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцах, цэцэрлэгийн үзэл баримтлал болон сургалтын хөтөлбөр боловсруулсан байдал, цаашид сайжруулах арга зам, хүүхэд нэг бүрийг оношлох, хүүхдийн гарааны болон ахицын үнэлгээний локал програмыг ашиглах, улсын дунджийг тогтоох судалгааны ач холбогдол болон түүний ашиглалтын талаар үндсэн мэдээллийг өгч дадлага хийлгэх байдлаар явагдаж дууслаа.  Өөрөөр хэлбэл лекц, дадлага ажлыг хослуулан явагдсан болно.

 

 

3)    ЭЕШ-ын бүтэц, зохион байгуулалт, мэргэжил сонголт сэдвээр аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцаж буй суралцагчдад Элсэлтийн ерөнхий шалгалт, түүний бүтэц, зохион байгуулалт, анхаарах зүйлс болон хичээлт сонголт – мэргэжил сонголтын хоорондын хамаарал, ач холбогдлын талаар зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.

4)    ЭЕШ-ын урьдчилсан сорилгыг математик, монгол хэл, англи хэл гэсэн 3 төрлөөр зохион байгуулж, шалгалтын материалыг засах, оноожуулах явцыг шалгуулагчдын өмнө дэлгэцээр үзүүллээ. Шалгалтад нийт 291 суралцагч хамрагдсан. Тус сорилго шалгалтын үр дүнг аймгийн хэмжээнд авч үзлээ.

 

Шалгалтын нэр

Шалгуулагчдын тоо

Анхны онооны дундаж

Математик

96

22.7

Монгол хэл

96

47.5

Англи хэл

99

27.8

 

Шалгалтын үр дүнгээс харахад Говь-Алтай аймгийн математикийн сорилго шалгалтад хамрагдсан шалгуулагчдын анхны онооны дундаж 22.7, монгол хэлний шалгалтын дундаж 47.5, англи хэлний дундаж 27.8-тай гарсан байна. Сорилго шалгалт зохион байгуулахын давуу тал нь 12 дугаар ангид суралцаж буй суралцагч өөрийн гарааны үнэлгээг мэдэж авснаар цаашид өөрийгөө бэлтгэх, шалгалтаа амжилттай өгөх зэрэгт үнэтэй ач холбогдолтой юм.