Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

“ХӨТӨЛБӨРТ СУУРИЛСАН ДААЛГАВАР БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ” СУРГАЛТ ХӨВСГӨЛ АЙМАГТ БОЛЛОО

eec.mn2017-10-17

Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй багш, сургалтын менежер болон Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж буй эрхлэгч, арга зүйч, багш нарт  хөтөлбөрт суурилсан эцсийн үнэлгээний даалгавар боловсруулах арга зүйн талаарх мэдлэг, ойлголтыг бататгах, ахиулах, СӨБ-ын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой “Хөтөлбөрт суурилсан даалгавар боловсруулах арга зүй” сургалт, ЭЕШ-ын нээлттэй өдөрлөгийг 2017 оны 10 дугаар сарын 08-12-ний хооронд зохион байгууллаа.

“Хөтөлбөрт суурилсан даалгавар боловсруулах арга зүй” сургалт нь лекц, дадлага ажлыг хослуулсан холимог хэлбэрээр зохион байгуулагдаж, аймаг сумдын 200 гаруй багш, сургалтын менежер, арга зүйчид хамрагдлаа.

                   

Үнэлгээний үр дүнд суурилан сургалтын чанар, өгөөжийг хэрхэн сайжруулах, үр дүнд үндэслэн сургалтын заах арга барил, арга зүйгээ дээшлүүлэх, сурагчдыг бодитоор үнэлэх, оношлох, хөтөлбөрт суурилсан сайн даалгавар боловсруулах зэрэг олон чухал асуудлыг хамтран хэлэлцэж, шийдэлд хүрснээрээ уг сургалт ач холбогдолтой, хүртээмжтэй болсон юм.

     

Тус сургалтын үеэр Хөвсгөл аймгийн 12-р ангийн 500 гаруй сурагчдад Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл өгч, ЭЕШ-ын урьдчилсан сорилго шалгалтыг авлаа. Жил бүр хамгийн их шалгуулагчид хамрагддаг монгол хэл, математик, англи хэлний хичээлүүдийг сонгон тус бүр 100 хүүхэд оролцуулж нийт 300 суралцагчаас сорилго шалгалт авсан юм. Урьдчилсан сорилго шалгалтыг ЭЕШ-ын зарчмаар зохион байгуулж, шалгалтын материалыг засах, оноожуулах явцыг шалгуулагчдын өмнө дэлгэцээр үзүүллээ. ЭЕШ-ын мэдээлэл, урьдчилсан сорилго  шалгалтыг зохион байгуулснаар ЕБС-ын төгсөх ангийн суралцагчид ЭЕШ-т өгөх сэтгэлзүйн бэлтгэлтэй болсноороо онцлогтой боллоо.