Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

ШАЛГУУЛАГЧДААС ИРЖ БАЙГАА ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУДАД ХАРИУЛЪЯ

eec.mn2017-06-29

Сайн байцгаана уу. Шалгуулагчдаас ирж байгаа түгээмэл асуултуудад хариулъя.

1.    ЭЕШ-ын хариултууд /түлхүүр/ хэзээ гарах вэ?

Хариулт: ЭЕШ-ын зөв хариултууд /түлхүүр/ Зууны мэдээ сонины 06-р сарын 30-ны дугаарт гарна.

2.    Ур чадварын шалгалт хэзээ вэ?

     Хариулт: Ур чадварын шалгалтын товыг их дээд сургуулиуд өөрсдөө тогтоодог тул та элсэн орохыг хүссэн их дээд сургуулиасаа тодруулна уу.

3.    Дүн оноо хэзээ гарах вэ?

Хариулт: Та дүн оноогоо 7-р сарын 01-ний 09:00 цагаас эхлэн www.eec.mn хаягаар орж хараарай.

4.    Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол яах вэ?

Хариулт: Та бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол Шалгуулагчийн булангийн Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан гэсэн хэсэгт дарж бүртгэлийн дугаар, нууц үгээ сэргээж аваарай. Мөн та өөрийн бүртгүүлсэн гар утаснаас манай SMS үйлчилгээг ашиглах боломжтой. Уг үйлчилгээг дараах зааврын дагуу ашиглана уу. http://sms.eec.mn/home/zaavar

 

5.    Батламж хуудсаа хэзээ, хаанаас авах вэ?

Хариулт: 2017 оны 07-р сарын 01-ээс эхлэн шалгуулагчдын батламж хуудсыг тараана. ЭЕШ өгсөн энэ оны төгсөгчид сургуулийнхаа захиргаанаас батламж хуудсаа авах бол нийслэлд ЭЕШ өгсөн өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төвөөс батламж хуудсаа авна. Хөдөө орон нутагт ЭЕШ өгсөн өмнөх оны төгсөгчид тухайн аймгийнхаа Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс батламж хуудсаа авна.

Уг батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байна.

6.    Хуваариа хэзээ сонгох вэ?

Хариулт: Та их, дээд сургуулиудын бүртгэл, оюутан элсүүлэх журам, хуваарь сонголттой холбоотой мэдээллүүдийг Монголын их, дээд сургуулиудын консорциум / http://www.cmuc.edu.mn/ / -аас лавлаарай.