Чанартай боловсрол Бидний ирээдүй

  • Аудио унших
  • eec.mnENG
Утас

Утас

7011 9498
ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7577 9498
И-мэйл

И-мэйл

info@eec.mn

2017 ОНООС ӨМНӨ ЕБС ТӨГССӨН ТӨГСӨГЧДИЙН АНХААРАЛД

eec.mn2017-06-04

2017 оноос өмнөх онуудад ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид 2017 оны 06 сарын 10-аас өмнө Боловсролын үнэлгээний төв болон шалгалт өгөх аймгийн ЭЕШ хариуцсан мэргэжилтнээр бүртгэлийн хуудсаа баталгаажуулахыг анхааруулж байна. Мөн та бүхэн  бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч хувийн мэдээлэл гэсэн хэсгээс суудлын хуваариа хэвлэж аваарай.

Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

1. Бүртгэлийн хуудас /Баталгаажуулсан байх/

2. Суудлын хуваарь

3. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг

4. Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг