Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД НИЙТ 40388 ШАЛГУУЛАГЧИД БҮРТГҮҮЛСЭН БАЙНА

eec.mn2017-05-03

Монгол хэлбичгийн болон ЭЕШын шалгуулагчдын бүртгэл орон даяар 2017 оны 02 дугаар сарын 01-ны өглөө 09:00 цагт эхэлж, 4 дүгээр сарын 14-ны орой 18:00 цагт дууссан. Энэ онд нийт 40388 шалгуулагчид ЭЕШ-д бүртгүүлжээ. Үүний 87 хувь нь 2017 онд ЕБС төгсөж байгаа шалгуулагчид, 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид байна.

Нийт шалгуулагчдын хичээл сонголтыг хичээл тус бүрээр авч үзвэл математикийн хичээлийг хамгийн их сонгосон байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах графикаас харна уу.

ЭЕШ-д бүртгүүлсэн нийт шалгуулагчдын тоог хүйсээр нь авч үзвэл 18435 нь эрэгтэй, 21953 нь эмэгтэй байна. Түүнчлэн шалгуулагчдын 17499 нь Улаанбаатар хотод бүртгүүлсэн бол 22889 шалгуулагч хөдөө орон нутгаас бүртгүүлсэн байна.

​_