Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

eec.mn2017-02-15

Монголын Хичээлийн Судалгааны Нийгэмлэгийн гишүүд “Хичээлийн судалгаа-Хичээлийн анализ”-ын чиглэлээр Япон улсад 2017 оны 01 сарын 27-оос 02 сарын 03 хүртэлх хугацаанд мэргэжил дээшлүүлээд ирсэн байна.

Уг сургалтын агуулгад Нагоя их сургуулийн профессоруудаас хичээлийн анализ болон түүний талаар мэдээлэл, лекц сонсох, Японы бага, дунд, ахлах ангийн судалгаат хичээл, сургуулийн орчинтой танилцах, Японы багш нартай хамтран Монголын ерөнхий боловсролын сургуулийн математикийн хичээлд видео анализ хийх дадлага ажил зэрэг шинэлэг, оновчтой үйл ажиллагаанууд багтсан байна.

Япон улсын Нагоя их сургуулийн профессорууд нь Хичээлийн анализын чиглэлээр судалгаа хийдэг бөгөөд тус сургууль дээр Хичээлийн анализын олон улсын төв байгуулахаар болсон байна. Энэхүү төв нь Индонез, Малайз, Солонгос, Хятад, Иран зэрэг олон улс орнуудтай хамтарсан хичээлийн чанарын харьцуулсан судалгаа хийх зорилготой ажээ.

Энэ удаагийн сургалтын судалгаанд Монгол улс хамтран оролцох, үүний тулд МУБИС, МБУС-ийг түшиглэн Хичээлийн анализ, оношлогооны төв байгуулах саналыг тавьж харилцан зөвшөөрснөөрөө чухал үр дүнтэй сургалт болсон гэж мэргэжилтнүүд хэллээ. Уг төв байгуулагдсанаар Монгол улс болон бусад улс орны хичээлийг харьцуулан судлах, хичээлийн чанарт анализ, оношлогоо хийх, ингэснээр хичээлийн сайжруулах арга зүй боловсруулах, үр дүнг түгээн дэлгэрүүлэх боломж бүрдэх юм. Мөн энэ чиглэлээр МУБИС болон Нагоя их сургуульд багш нарын мэргэжил дээшлүүлэх, хамтарсан сургалтууд  явуулах боломж бүрдэх юм.

Сургалтын хугацаанд багийн гишүүдийг Нагоя Их сургуулийн ерөнхийлөгч MATSUO Seiichi хүлээн авч уулзжээ. Багийн бүрэлдэхүүнд БҮТ-ийн мэргэжилтнүүд, МБУС-ийн хөтөлбөрийн албаны дарга Т.Ганбаатар, МБУС-ийн тэнхимийн эрхлэгч Н.Наранцогт, МУБИС-ийн Лицей сургуулийн багш Ц.Оюунбат, Боловсрол судлалын төвийн профессор Ц.Нямжав, Боловсролын Зээлийн сангийн захирал, МУБИС-ийн удирдах зөвлөлийн гишүүн П.Лхагвасүрэн болон УБ хот хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, менежер, багш нарын төлөөлөл бүхий нийт 11 хүн хамрагдсан байна.