Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

CОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

eec.mn2015-05-28
Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын
“Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуульд
суралцах хүсэлтэй сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна.
Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн ерөнхий боловсролын “ Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуульд суралцах хүсэл сонирхолтой дараах шаардлагыг хангасан сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:
  • 2014-2015 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль /Кембрижийн (CIE) болон Олон улсын бакалавриатын (IB) хөтөлбөрөөр хичээллэж буй сургууль хамаарахгүй/-ийн V, VIII ангийг төгсөж, 2015-2016 оны хичээлийн жилд VI, IX ангид суралцах сурагч байх;
  • VI ангийн сонгон шалгаруулалтанд оролцох сурагчдын ерөнхий боловсролын сургуулийн V ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 90 буюу түүнээс дээш байх;
  • IX ангийн сонгон шалгаруулалтад оролцох сурагчдын ерөнхий боловсролын сургуулийн VIII ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 80 буюу түүнээс дээш байх;

Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ дор дурьдсан материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Суралцахыг дэмжсэн эцэг, эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт
  2. Төрсний гэрчилгээний хуулбар /Бүртгүүлэхдээ эх хувийг авч ирнэ./
  3. Сурагчийн хувийн хэрэг /Жилийн эцсийн хичээлүүдийн дүн тавигдсан байна/
  4. Сурлагын дүн, үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн захирлын/сургалтын менежерийн/ тодорхойлолт
  5. Бүртгэлийн  хураамж 25,000 төгрөг байна. /Төрийн сан, Боловсролын үнэлгээний төвийн 900015083 тоот дансанд тушааж баримтыг авчрах бөгөөд гүйлгээний утга дээр сурагчийн овог нэрийг бичнэ/
  6. Бүртгүүлэхдээ сурагч өөрийн биеэр ирнэ.
Бүртгэлийг 2015 оны 6 дугаар сарын 6-11 ныг дуустал 9.00-18.00 цагт Боловсролын үнэлгээний төвийн байранд зохион байгуулна./Энхтайваны өргөн чөлөө, Баянзүрх дүүрэг, Оюуны Ундраа группын байр, 204 тоот/
VI ангийн сонгон шалгаруулалтад математикийн, IX ангийн сонгон шалгаруулалтад математик, англи хэлний шалгалтийг тестээр тус тус авна.
Шалгалтыг 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 11.00 цагаас зохион байгуулна. Шалгалт өгөх газрыг бүртгэлийн үед зарлана. Сонгон шалгаруулах шалгалт зохион байгуулах удирдамжыг Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудаснаас үзнэ үү.
Шалгалтын дүнг 2015 оны 6 дугаар сарын 14-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудсаар мэдээлнэ.
Жич: Бүрдүүлэх материал дутуу, сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагын аль нэгийг хангаагүй сурагч сонгон шалгаруулалтад хамрагдах боломжгүйг анхаарна уу. Тодруулгыг Боловсролын үнэлгээний төвийн  70119498, 70118486 дугаарын утсаар лавлана уу.

 

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ