Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

МОНГОЛ – ГЕРМАНЫ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ ЭЛСЭЛТЭЭ АВЧ БАЙНА

eec.mn2013-07-18
Монгол – Германы технологийн дээд сургуулийг байгуулах талаар Герман Улсын Канцлер Ангела Меркел болон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  нар 2011 оны 10-р сард тохиролцсон билээ. Энэ нь өдгөө ажил хэрэг болж Монгол-Германы технологийн дээд сургууль ирэх намраас үйл ажиллагаагаа эхлүүлэхээр БШУЯ-аас  бэлтгэл ажилдаа хэдийнэ ороод байна.
Монгол-Германы технологийн дээд сургууль нь  бэлтгэл ангидаа элсэлт авахаар 2013 оны 7 сарын 1-нээс албан ёсоор бүртгэж эхлээд байна. Тус сургуульд 2013, 2012 онд ЭЕШ өгсөн бүрэн дунд сургуулийн төгсөгчид, их дээд сургуулийн оюутнууд, үндэслэлтэй шалтгаанаар элсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй иргэд бүртгүүлэх боломжтой. ЭЕШ-ыг математик, физик, хими, англи хэлний хичээлүүдээс хоёроос доошгүй хичээлийн шалгалтыг 600 ба түүнээс дээш оноотой өгсөн байх шаардлагатай. Онлайнаар http://gmit.edu.mn/register/ хаягаар орж бүртгүүлнэ үү.  Утас 266428