Утас

Утас

7011 9498

ЭЕШ лавлах

ЭЕШ лавлах

7575 9498

И-мэйл

И-мэйл

info@eec.mn

2013 ОНЫ ЭЕШ-ЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.

eec.mn2013-02-05

Их, дээд сургуульд элсэгчдийн мэдлэг, чадвар, цаашид ахисан түвшинд суралцах хандлагыг тогтоох зорилго бүхий ЭЕШ-ын бүртгэл уламжлал ёсоор 2 дугаар сарын нэгнээс  эхлээд байна.

Энэ жил ЕБС-ыг 39667 суралцагч төгсөж байгаа бөгөөд өмнөх оны /ЭЕШ өгөх  хүсэлтэй/бүртгүүлэгчдийг тооцон оруулбал ойролцоогоор 45000орчим хүүхэд залуус давхардсан тоогоор 180000 орчим шалгалт өгөхөөр байгаа юм.

ЭЕШ-д бүртгүүлнэ гэдэг бол цаашид эзэмших ажил, мэргэжилээ сонгож байна гэсэн үг юм. Иймд мэргэжил сонгох гэдэг нь санамсаргүй зүйл биш бөгөөд хүний амьдралын хамгийн чухал сонголтын нэг билээ.

Бүртгэл эхлээд цөөхөн хонож байгаа хэдийч олон хүүхэд програмд хандан бүртгүүлж байгаа нь эдгээр хүүхдүүд элсэн суралцах сургууль, эзэмших мэргэжлээ нэгэнт сонгосон байна гэж ойлгож болох байна. Мөн өмнөө тодорхой зорилго дэвшүүлэн, мөрөөдөлдөө хүрэх эхний алхамаа хийсэн байна гэсэн үг.

Иймд хүүхэд залуус та бүхэн элсэн суралцах сургууль, эзэмших мэргэжлээ судлан, эцэг эх асран хамгаалагчтайгаа зөвлөлдөн ямар хичээлээр шалгалт өгөхөө баттай шийдэж  4 сарын 15 –аас өмнө амжиж бүртгүүлээрэй. Учир нь бүртгэлийн хугацааг нэмж сунгадаггүй ба хичээл хасах, өөрчлөх, бусдад шилжүүлэн тооцох боломжгүйн дээр бүртгэл дуусаххугацаа ойртох тусам БҮТ болон харилцах банкны үйл ажиллагаанд ачаалал үүсдэгийг анхаараарай.

ЭЕШ-ЫН ОНЛАЙН БҮРТГЭЛИЙН СХЕМ: